Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал хуралдаж, допинг илэрсэн дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасаг шийтгэл оногдуулахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын харъяат, Улсын гарьд Ө.Бат-Орших, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын начин Э.Даш, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат аймгийн хурц арслан Б.Номиндалай, Архангай аймгийн Тариат харъяат, сумын заан С.Майнбаяр нарын дөрвөн бөх хоёр жилийн хугацаанд том, жижиг хамаарахгүй үндэсний бөхийн ямар ч барилдаанд барилдах боломжгүй болж байгаа юм.
Мөн тус хуралдаанааар, энэ сарын 24-нд Улаанбаатар хотноо хуралдах МҮБХ-ны ээлжит 8-р ИХ ЭЕ-ийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, хурлын бэлтгэл бүрэн хангагдсан байна гэж үзжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна