Өвөрмөц үсээрээ гайхуулж буй аав, охин хоёр

2018/03/22
Бенни Харлем болон түүний охин 6 настай Жэксин нартай танилц!
Тэд байгалаас заяасан буржгар үсээ тодотгосон өвөрмөц зургуудаа инстаграмдаа нийтэлснээр цахим орчинд олны хайрыг татаад байгаа юм.

Бид өнгөрсөн хугацаанд, өнгөт арьстнууд, тэр дундаа өнгөт арьстай эмэгтэйчүүдийн үсийг муухай, “мэргэжлийн бус” гэж харж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд өнгөт арьстнуудын шинэ залуу үеийнхэн төрөлхийн гогцоорч, буржийсан үсээ янз бүрийн хэлбэр, хэмжээтэй харагдуулж өвөрмөц үснийхээ үзэмж төгс байдлыг гайхуулах боллоо.

Аав Бенни: “Миний үс, гадаад төрхийг үзэн ядаж буй хүмүүс олон байсан. Өөрөө ч энэ дүр төрхөө үзэн ядах үе байсан. Гэхдээ хүн чамайг юу ч гэж байсан өөрөө өөрийгөө сайхнаар харж, өөрийгөө хайрлах нь хамгийн чухал юм шүү. Би үнэхээр буржгар үстэй. Гэхдээ энэ бол миний л үс. Одоо охин бид 2-ын үс урлагийн бүтээл, бахархал маань болсон. Илүү олон хүн өөрсдийнхөө үсээр бахархаасай гэж би хүсэж байна” гэж ярьжээ.

Бенни, Жэксин нар өдөр бүр бусад өнгөт арьстнуудтай адилхан харагддаггүй. Бусдаас өвөрмөц байх нь тэдэнд сайхан мэдрэмж төрүүлдэг байна. Тэд эрч хүчтэй, өөдрөг байдлаараа бусад өнгөт арьстай хүмүүст урам зориг өгч, өнгөт арьстнуудын үс хамгийн гайхалтай гэдгийг сануулсан юм.
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна