09.30 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны гуравдугаар хуралдаан болно.
10.00 цагт “Holiday Inn” зочид буудалд ХНХЯ, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нээлт болно.
11.00 цагт Олон нийтийн төвд АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт МУИС-ийн Номын санд “МУИС-ийн ахмад багш нарын анхдугаар чуулган” болно.
11.40 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн нээлт болно:
12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Булган аймгийн иргэд Улсын дээд шүүхийн нэр бүхий шүүгчийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгуулахаар АТГ-т хандах талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Мэдээлэл, холбооны технологийн сургуульд "Робокон-2018" ШУТИС-ийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна