Нийслэлд 60 мянган ажлын байр бий болгох асуудлыг НИТХ-аар хэлэлцэнэ

2018/03/29
Маргааш  НИТХ-ын ээлжит бус хурал төлөвлөгджээ. Хурлаар нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг Нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой томоохон асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.

Улаанбаатарын чөлөөт бүсийг байгуулах асуудлыг судлах  ажлын хэсгийн ахлагч НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва энэхүү чөлөөт бүсгийг байгуулснаар Нийслэл 60 мянган ажлын байр бий болгох боломжтой тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тэгвэл Улаанбаатарын чөлөөт бүсийг байгуулах тэргүүтэй чухал асуудлуудыг НИТХ-ын маргаашийн ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэхээр болсон байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна