Нас залуу хэдий ч таны үсэнд буурал суугаад эхэлсэн үү. Тийм бол дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Танд гайхалтай үр дүнг мэдрүүлэх болно.
Төмс байхад л хангалттай
Танд ердөө төмс хэрэг болох бөгөөд энэхүү аргыг хэрэглэж хэвшсэнээр үсний тань өнгө сэргэж, буурал үснүүд дахиж гарахгүй болох аж.
Та 5-6 ширхэг төмс авч, хальсалж тавиарай. Төмсний хальсыг 2 аяга усанд хийж чанана. Усаа буцалсны дараа галаа багасгаж, хальсаа 15-20 минут чанах хэрэгтэй. Дараа нь хальсаа гаргаж хаяад усаа хөртөл нь хүлээгээрэй. Үүндээ багахан эфирийн тос хийж, сайхан үнэртэй болгосон ч болно.
Одоо харин та үсээ шампунь ашиглаж сайтар угааж, бэлтгэх хэрэгтэй. Дараа нь төмсний хальснаас гаргаж авсан шүүсээ хуйхандаа түрхэж, иллэг хийх бөгөөд алчууранд боож, 15-20 минут байлгана. Товлосон цаг болмогц үсээ цэвэр усаар зайлаарай. Үр дүнд нь та дахиж нэг ширхэг ч цагаан үс харахгүй. Энэхүү аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэснээр богино хугацаанд хүссэн үр дүндээ хүрэх боломжтой аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна