С.Баярцогтыг яллагдагчаар татаж, хорьж шалгах хугацааг нь 30 хоногоор сунгалаа

2018/04/03
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй С.Баярцогтыг суллах, үргэлжлүүлэх хорих эсэх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Шүүх хуралд С.Баярцогт хорих ангиас онлайнаар оролцсон юм. Улмаар шүүх шийдвэрээ гаргаж, С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорьж шалгах шаардлагатай хэмээн хугацааг нь 30 хоногоор сунгалаа.  Өөрөөр хэлбэл, С.Баярцогтыг яллагдагчаар татсан гэсэн үг юм.

Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгагдаж буй Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас саатуулаад байгаа юм.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна