Төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн "Эрдэнэс Таван толгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд өнөөдөр ажлаа өглөө. Тэрбээр уг албан тушаалд 2016 оны есдүгээр сард томилогдож байв.
Түүний ажлыг тус компанийн орлогч захирал Б.Ганхуяг хүлээн авч байгаа гэх мэдээлэл байна.
Д.Ариунболд нь Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр, ТИС, Удирдлагын академи, Австрали улсад Чөрл Стюрдын их сургуулийг тус тус төгссөн бөгөөд удирдахуйн ухааны магистр, техникийн ухааны магистр цолтой.
Сэтгэгдэл бичигдээгүй байна