Гадаад паспортын үйлчилгээг харъяа дүүргүүдээсээ авах боломжтой боллоо

2018/04/04
Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлж байгаа талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ. Ирэх долоо хоногийн даваа гаригаас  эхлэн нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн дөрвөн төвд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээг шилжүүлж байгаа юм байна. Жил ирэх тусам гадаад паспорт захиалах иргэдийн тоо өсөж байгаа тул дээрх зохицуулалтыг хийжээ. Өнгөрсөн жил гадаад паспорт захиалсан иргэдийн тоо 60 мянгаар нэмэгдсэн байна. Тиймээс ачааллыг бууруулах зорилгоор паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлж буй нь энэ аж. Дүүрэг бүрт гадаад паспортын хоёр цонх ажиллуулна. Паспортоо дүүрэг харгалзахгүй захиалах боломжтой гэнэ. Харин гадаад паспортыг сунгахгүй болсон нь олон улсад мөрдөгдөж байгаа стандарттай холбоотой юм байна.

Х.Онон


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна