МҮБХ-ны дэд тэргүүнээр Ц.Магалжавыг, гүйцэтгэх захирлаар Б.Сайнбаярыг сонголоо

2018/04/05

Монголын Үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе” хурал гуравдугаар сарын 24-ний өдөр болж, шинэ тэргүүнээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгогдсон юм. Мөн энэхүү хурлаар Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнийг шинээр баталсан билээ.

Өчигдөр Монгол бөхийн өргөөнд шинээр томилогдсон Цэцдийн зөвлөлийн хурал болов. Хурлын эхэнд Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ албан ёсоор тамгаа хүлээж авсан юм.

Үүний дараа дэд тэргүүнээр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Буянтогтох аваргын удам бөх, Монгол улсын заан Ц.Магалжавыг, цэцдийн зөвлөлийн гишүүдээс тэргүүлэгч 13 хүний дунд дахин санал хураалт явуулж, тэргүүлэгчдийн хурлаар Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Монгол Улсын заан Б.Сайнбаярыг гүйцэтгэх захирлаар сонголоо.

Харин тэргүүлэгчдээр улсын арслан Д.Ганхуяг, Д.Азжаргал, улсын гарьд Д.Рагчаа, Ш.Жаргалсайхан, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Л.Бадарч, Г.Элбэг, тэргүүн тайлбарлагч, бөх судлаач Б.Цогтбаатар, ахлах тайлбарлагч Ц.Батнасан, тэргүүн гарын даа Амарбаясгалан, бөхийн зүтгэлтэн Түмэнбаяр нарыг батлав. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна