Монголын Хүүхдийн Ордон болон Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолбор хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа

2018/04/06
Монголын Хүүхдийн Ордон үүсэн байгуулагдсаны түүхт 60 жил, Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд, мөн цаашлаад хүүхдийн хөгжил, төлөвшил, авъяас чадварыг нээн, хөгжүүлэх чиглэл дэх үйл ажиллагаануудын чанар, зохион байгуулалтын асуудлыг сайжруулахад, байгууллага хооронд хамтын ажиллагаа болон дэмжлэгийг тодорхойлох зорилгоор хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.  

Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборыг төлөөлж, Ерөнхий захирал О.Доржсүрэн, Монголын Хүүхдийн Ордон-ы захирал Б.Цэнгэлмаа нар Санамж бичигт гарын үсэг зурав. 

Хүүхэд багачуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх их үйлсэд харилцан туршлага солилцож, үр дүнтэй ажиллах зорилгоор
 
- Олон Улсын Хүүхдийн Урлагийн Их наадам 

- Хүүхэд, өсвөр үеийнхний дунд хамтарсан уралдаан 

- Багш ажилчид, байгууллага хамт олны  хооронд хамтарсан соёлын үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна