Замын хөдөлгөөн хаасан болон дүрэм зөрчсөн машинуудыг 17 компани ачиж байна. Гэвч машин ачилттай холбоотой гомдол тасардаггүй байна. Тиймээс удахгүй смарт хэлбэр рүү шилжүүлэх гэнэ.
Ингэснээр ачилтын компаниудыг “Е” баримтаа төлсөн эсэх, хууль бус ачилт хийж байгаа эсэхийг хянах бүрэн боломжтой болох бөгөөд ямар нэг зөрчил гаргавал эрхийг нь шууд цуцлах арга хэмжээ авах юм байна.
Смарт хэлбэрт шилжсэнээр ачилтын компани видео бичлэг хийх бөгөөд Замын цагдаа, иргэн гар утаснаасаа хянах боломж бүрдэх аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна