АТГ-ын дарга Х.Энхжаргалын хувьд Ерөнхий сайд, сангийн сайд, хэн ч байсан ялгаагүй, хэрэгт холбогдсон л бол барьж, хорьж чаддагаа үзүүллээ. Эдгээрээс гадна авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр нь уяатай олон хүн сул яваа. Тэднийг ч мөн адил шалгахыг нийгэм шаардаж байна.
Тухайлбал, “60 тэрбумын” Ц.Сандуйг нэн түрүүн шалгаж, хариуцлага тооцох ёстой. 60 тэрбумаар төрийг наймаалцах төлөвлөгөөгөө танилцуулсан Ц.Сандуйн хоолойг мэргэжлийн шинжээчид “Мөн” гэж дүгнэсэн, өөрөө ч эхэндээ “Хэд хэдэн хурлын бичлэг” гэж хүлээн зөвшөөрч байсан баримт нотолгоотой, гэрчтэй хэрэг шүү дээ. Гэтэл Ц.Сандуй НИТХ-ын даргаас огцорсноороо хариуцлагаа хүлээж, нэрээ цэвэрлэчихсэн гэж эндүүрч явна.
Хотын гүүрэн замын төлөвлөлтийг хүртэл "Минт" баараа тойруулахаар шийдвэрлүүлж чадсан Ц.Сандуйн гар хөл өнөөдөр ч НИТХ-д нөлөөтэй хэвээр байна. Ийм хүнийг тусгаарлан хорьж, өдүүлсэн хэрэг бүрийг нягтлан шалгах цаг болжээ. УИХ-ын дарга М.Энхболдын хүн гэгддэг АТГ-ын дарга Х.Энхжаргал шударга ёсны төлөө үүнийг хийж чадах уу. Хэрэв АТГ-аас Ц.Сандуйг хорьж гэмээ нь Х.Энхжаргал даргын нөхөн томилогдсон, хугацаа нь дуусан зэрэг асуудлыг өөрийнх нь хэлснээр "за яахав ээ, яахав" гэж орхиод, улираан ажиллуулсан ч ард түмэн дэмжинэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна