“GENGHIS KHAN AND THE MAKING OF THE MODERN WORLD” бүтээл Вьетнам хэлээр орчуулагдаж, хэвлэгдэн гарчээ

2018/08/23

АНУ-ын зохиолч Жак Уэтерфордын “Genghis Khan and the making of the modern world” бүтээлийг Вьетнамын зохиолч, орчуулагч Во Фуонг Линь /Vo Phuong Linh/ орчуулж Omega Book JSC хэвлэлийн компанид хэвлүүлэн нийтийн хүртээл болгов.

БНСВУ-д суугаа ЭСЯ Ханой хот дахь дипломат корпус болон Вьетнамын номын клубуудтэй тухайлбал, Omega Book JSC хэвлэлийн компанитай нягт хамтын ажиллагаа тогтоон ажилладаг бөгөөд харилцан ном солилцох, номын өдөрлөг зохион байгуулах зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгуулж  ирсэн. Энэхүү бүтээл Вьетнам хэлнээ орчуулагдан гарч байгаа нь манай улсын түүх, соёлыг суугаа орны ард түмэнд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна