“Авьяаслаг монголчууд 3“ шоуны шинэ хөтлөгчөөр Б.Мандуул сонгогдлоо

2018/08/23
"Авьяаслаг Монголчууд 3"

Монгол телевизийн "Авьяаслаг Монголчууд" шоуны гурав дахь дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болох бөгөөд шоуны энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд нэлээдгүй өөрчлөлт орсон байна. Шоу нэвтрүүлгийн шүүгчдээр реппер, продюсер Рокит Бэй, шинээр, хөтлөгч, продюсер П.Анужин, жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис Хаан одонт МУГЖ Г.Ариунбаатар нар ажиллахаар болсон юм.

Харин өмнөх тэмцээнүүдийн хөтлөгчөөр ажиллаж байсан жүжигчин Ууганаа болон Анхаа нар энэ удаад солигдон Монгол телевизийн "Өнөө өглөө" нэвтрүүлгээрээ олонд танигдсан хөтлөгч Б.Мандуул "Авьяаслаг Монголчууд 3" шоуны хөтлөгчөөр тодорчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна