БНХАУ-ын тамирчид одоогоор 57 алтан медаль хүртээд байна

2018/08/24
Азийн спортын XVIII наадмын зургаа дахь өдрийн нийт болон алтан медалийн тоогоор БНХАУ-ын баг тамирчид тэргүүлж байна.

Улс орнуудын нийт оноо авсан байдлыг танилцуулбал, БНХАУ-ын тамирчид 57 алт, 40 мөнгө, 21 хүрэл, Япон 26 алт, 29 мөнгө, 33 хүрэл, БНСУ-ын тамирчид 18 алт, 21 мөнгө, 27 хүрэл медальтайгаар эхний гурван байрт жагсчээ.

Харин манай улсын хувьд 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтай 11 дүгээр байрт эрэмбэлэгдээд байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна