Чингэлтэй дүүрэгт шинээр хоёр сургууль, нэг цэцэрлэг ашиглалтад орно

2018/08/28
Чингэлтэй дүүргийн хувьд энэ жил ерөнхий боловсролын  хоёр сургууль, нэг цэцэрлэгийн барилга шинээр ашиглалтад орно.
 
Тус дүүргийн  төвийн хороодын ерөнхий боловсролын 24, 23, 50, 5 дугаар сургуулиудад энэ жил шинээр өргөтгөлийн барилгыг барих юм. Хотжилт, шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой тус сургуулиудын ачаалал хэтэрч 3 ээлжээр хичээллэдэг байсан бол өргөтгөл баригдсанаар 2019 оны хичээлийн жилд 2 ээлжээр хичээллэх боломж бүрдэх юм байна.

Мөн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо  ерөнхий боловсролын сургуульгүй байсан бол Япон улсын Засгийн газрын Жайка төсөлтэй хамтран бага сургуулийн барилгыг барихаар болжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна