Баян-Өлгий аймагт цас орж байна

2018/09/04
Баян-Өлгий аймгийн ихэнх сумдын нутгаар өнөөдөр нойтон цас орж байна. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өгсөн мэдээллээр Өлгий, Буянт сумдын нутгаар 0,7 мм хур тунадас буужээ.

Мөн Алтай, Бугат, Дэлүүн, Баяннуур, Ногооннуур, Улаанхус, Сагсай, Цэнгэл сумдын нутгаар цас орсон мэдээтэй байна.

Агаарын температурын хувьд өнөөдрөөс бүх нутгаар хүйтрэх бөгөөд энэ сарын наймны өдрийг хүртэл шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байх ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна