70 орчим гар утас хулгайлсан этгээдийг баривчилжээ

2018/09/10
НЦГ-ын МШГ-ын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2018.09.05-наас 06-ныг шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сум, Ганган орхон багын нутаг дэвсгэрт байрлах "Манлай-тод" захаас монет мөнгөн эдлэл, 70 орчим гар утас хулгайлсан этгээдийг илрүүлэн дайчлан баривчилжээ.

Уг хэргийг нийслэл хотод орших суух хаягтай 30 орчим настай Б үйлдсэн болохыг тогтоон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд нь дээрэм болон хулгайлах төрлийн гэмт хэрэгт өмнө нь хэд хэдэн удаагийн ял шийтгэл эдэлж байсан аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна