Хүнсний ногоо зөвшөөрөлгүй худалдаалж байсан иргэд нэгдсэн талбайтай болжээ

2018/09/11
Баянгол дүүрэг зөвшөөрөлгүй хүнсний ногоо худалдаалж байсан иргэдийг худалдааны нэгдсэн талбайтай болгоод багагүй хугацаа өнгөрч байна.

Тодруулбал, тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах УБТЗ-ын харьяа талбайд гуравдугаар хорооны 35, 36 дугаар байруудын ойролцоо хүнсний ногоо зөвшөөрөлгүй худалдаалж байсан иргэдийг бүртгэлд оруулжээ.

Тус бүртгэлд нийт бөөний 29, жижиглэнгийн 36 иргэн өнөөдрийн байдлаар хамрагдаад байгаа аж. Худалдаачид зөвхөн монгол орны хөрсөнд тариалсан төмс, лууван, байцаа, манжин, сонгино зэрэг өргөн хэрэглээний хүнсний ногооноос гадна нарийн ногоог ч боловсруулж худалдаалдаг байна.

Тэдгээр иргэдийг нэгдсэн талбайд, мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлтэйгөөр энэ оны  арваннэгдүгээр сарын 01-нийг хүртэл худалдаа хийлгэх аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна