Солонгосын "Соёлын өдрүүд-2018" Улаанбаатарт болно

2018/09/12

БНСУ-ын ЭСЯ-наас өнөөдөр "Korea Week in Mongolia-2018" Солонгосын Соёлын 7 хоног арга хэмжээг есдүгээр сарын 15-25-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.


"Korea Week in Mongolia-2018" Солонгосын соёлын долоо хоногийг Сөүл гудамжны фестиваль, Таеквондогийн аварга шалгаруулах тэмцээн, Солонгос кино фестиваль, Гоо даамын аварга шалгаруулах тэмцээн гэсэн дөрвөн үндсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа дуулгалаа.

Улаанбаатар хотод болох "Korea Week in Mongolia-2018" Солонгосын соёлын долоо хоногийн арга хэмжээний онцлог нь задгай талбайд чөлөөт уур амьсгал дунд залуусыг оролцуулах бөгөөд одоогоор монголын их дээд сургуулийн 150 гаруй оюутан, БНСУ-ын 20 гаруй оюутан энэхүү арга хэмжээний зохион байгуулалтад оролцож байгааг зохион байгуулагчид онцоллоо. Тухайлбал, Сөүлийн гудамжны фестиваль энэ сарын 15-нд 16.00 цагаас, 16-нд 15.00 цагаас буюу ирэх амралтын өдрүүдэд хотын төвд "Гэрэлт гудамж"-д эхэлнэ.


Сөүлийн гудамжинд нээлтээ хийх “Солонгосын долоо хоног” арга хэмжээний үндсэн хөтөлбөрт Солонгосын үндэсний урлагийн концерт, Монгол- Солонгос үндэсний хувцасны парад, Монгол-Солонгос алдарт дуучдын оролцсон Сөүлийн гудамжны парти, К-Поп оддын концерт, хамтарсан урлагийн тоглолт, Солонгос үндэсний хоолыг амталж, тоглоом наадгайтай танилцах асрууд иргэдэд үйлчилнэ.


Түүнчлэн Солонгосын уламжлалт Падук буюу Го даамын тэмцээн энэ сарын 15-нд БНСУ-ын ЭСЯ-ны 1 давхарт болох юм. Энэ удаагийн тэмцээнд Монгол, Солонгос, Япон, Хятад зэрэг олон улсын тамирчид оролцохоороо илүү давуу талтай аж.

Мөн Солонгосын кино фестивалийн хүрээнд энэ сарын 18, 19-нд "i Cinema" кино театрт "Little Forest", "Kai" хүүхэлдэйн киног үнэ төлбөргүй гаргахаар төлөвлөжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна