Өмнөд Солонгост iPhone, iPad-ны худалдааг хориглох төлөвтэй байна. Ухаалаг гар утас үйлдвэрлэгч Apple компанийн патентын эрх зөрчсөн гэж ийм арга хэмжээ авах гэж байгаа аж.
BusinessKorea-гийн мэдээлж байгаагаар Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэрлэл, эрчим хүчний яамнаас Солонгосын дэвшилтэт технологийн хүрээлэн (KAIST)-гийн патентыг зээлдэж авсан байж болзошгүй хэргийг шалгах санаачилга гаргажээ. Тус порталд мэдээлж буйгаар бичил процессор бүтээх технологийг iPhone, iPad-ны сүүлчийн загварууддаа хэрэглэсэн байж болзошгүй гэнэ. Хэрвээ зээлдсэн нь үнэн болж таарвал улсынхаа хэмжээнд iPhone X, iPhone 8, 8 Plus, түүнчлэн iPad Pro-г худалдаалахыг хориглоно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна