Хэдхэн сарын өмнө томилогдсон ‘Эрдэнэс-Монгол’ ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүг тус компанийн ТУЗ-өөс шалгах ажлын хэсэг гарч, шалгаж эхэлсэн талаарх "бор шувуу" хэдийнэ нисээд эхэлжээ.
Тодруулбал, гүйцэтгэх захирал П.Ганхүү нь “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-өөс батлагдсан 88 ажилтны орон тоон дээр тодорхой хэмжээний хэтрэлт үүсгэсэн байна. Уг асуудлыг ТУЗ-ийн хуралдаанаар өнгөрсөн пүрэв гаригт хэлэлцэж, ажилчдын тоог 88-д бариулах шийдвэр гарсан аж.
Улмаар П.Ганхүү захиралд хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа бөгөөд ТУЗ-өөс ажлын хэсэг байгуулж, П.Ганхүү захирал болон шинээр томилогдсон газрын захирлуудын асуудлыг давхар хянаж үзэх гэнэ. Ажлын хэсгээс дүгнэлт гарсны дараа асуудал илүү тодорхой болно хэмээн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ тодотгосон байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна