Өнгөрсөн жил нийт 9600 гаруй монгол иргэн эрүүл мэндийн чиглэлээр буюу эмчилгээ, шинжилгээ хийлгэх гэж БНСУ-ын нийслэл Сөүл хотыг зорьжээ.
Сөүл хотод эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр ирсэн нийт жуулчдын тавдугаарт монголчууд оржээ. Тэр дундаа долоо хоногийн даваагаас пүрэв гарагуудад ирэх нь илүү идэвхтэй байдаг гэнэ.
БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагаас 2015 онд гаргасан эмхэтгэлийн “Эрүүл мэндийн аялал жуулчлалаар ирж буй жуулчдын сэтгэл ханамж”-ийн судалгаанаас үзэхэд тус улсад айлчилж буй монголчууд дунжаар 35.6 хоног болон түүнээс дээш хугацаагаар байдаг бөгөөд энэ нь бусад улсын жуулчдаас даруй 17.7 хоногоор илүү байгаа аж.
Мөн Сөүл хот нь аялал жуулчлалын үзмэр, үйлчилгээ ихтэй бүс нутаг учир тэд тус улсад байх хугацааныхаа 10 гаруй өдрийг хотын түүх соёлын дурсгалт газраар зочлох үйл явдалд зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна