Хэрэглэгчдийн 70 хувийг цахилгаанаар хангаад байна

2018/09/17
Өнөөдрийн байдлаар тасалдаж зогсоод байсан "ДЦС -4 ТӨХК" гарсан гэмтлийг сэргээх ажлыг үргэлжлүүлж 15.00 цагийн байдлаар бүрэн ачаалал авч эхлээгүй ч нийслэлийн хэрэглэгчдийн 70 орчим хувийн хэрэглээг боломжит чадлын хэмжээнд хангаад байна.

Одоогоор нийслэлийн баруун хэсгээс 10-р хорооллын зарим, 1-р хороолол, Гурвалжингийн гүүр орчим, Баянхошуу, Өлзийт хороо, Шувуун фабрик орчмоор, хойд хэсгээс Тасганы овоо, Зурагт, Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэй, Дамбадаржаа, Долоон буудал, Шадивлин, Жигжид, Гүнт орчмын хэрэглэгчид цахилгаангүй байна, цагийн дараа хэвийн горимд ажиллана гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна