Өнөөдрийн арилжаагаар 12 компанийн хувьцааны ханш өсөв

2018/09/17
.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 293,156 ширхэг хувьцаа арилжсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн ADU+14.48 хувиар "Монголын Цахилгаан Холбоо" ХК-ийн MCH+7.49 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Фронтиер Лэнд Групп" ХК-ийн MDR-9.07  хувиар, "Махимпекс" ХК MMX-3.09 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 20041.17 нэгж болж 0.01 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,324,456,136,927.21 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2энд дарж үзнэ үү.      


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна