Хятадын сүлжээ рестораны хоолноос үхсэн харх гарчээ

2018/09/18
Хятадын түргэн хоолны сүлжээ ресторан болох “Сябу Сябу” ресторанаар үйлчлүүлсэн нэгэн эмэгтэй хоолон дотроосоо үхсэн харх олжээ. Энэ явдал ихээхэн дуулиан шуугиан дэгдээж, улмаар “Сябу Сябу” сүлжээ рестораны нэр хүнд ихэд унаж, хувьцааны ханш нь буун 190 сая ам.долларын алдагдал хүлээхэд хүрчээ.

Хятадын Шаньдун мужийн ресторанаар үйлчлүүлж байсан жирэмсэн эмэгтэйн захиалсан шөлөн дотроос үхсэн харх гарч иржээ. Хэдийгээр рестораны удирдлагууд тэрхүү эмэгтэйд 5 мянган юань төлж, энэ явдлыг дарах гэсэн боловч тэрээр зөвшөөрөөгүй байна. Эмэгтэй гэр бүлийнхээ хамтаар үйлчлүүлж, шөл захиалан авч, хэд халбагадсаныхаа дараа шөлөн дотор нь үхсэн харх байгааг мэдсэн байна. Хархтай шөлний зураг Хятадын олон нийтийн Weibo цахим сүлжээгээр тэр дороо тархаж, иргэдийн зүгээс ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна