Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд зам засварын ажилтай холбоотойгоор болон хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр, зарим гудамж замын хөдөлгөөний урсгал чиглэлийг өөрчлөх уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ажлуудыг хийж байна.
Энэ ажлын хүрээнд:
- Чингисийн өргөн чөлөөний хойд хэсэг буюу Төв номын сангийн урдаас төв шуудангийн уулзвар хүртэл 2 хэсэг газрын бродурыг авч 1 эгнээ нэмэн, 1 рекламны самбар 2 гэрлийн шонг холдуулсан.
- Цэцэг төвийн уулзвараас 1-р сургуулийн уулзвар хүртэл хойноос урагш чиглэлд 1 чигийн хөдөлгөөнд оруулж, тэмдэг тэмдэглэгээг хийж, гэрлэн дохионы горимыг өөрчилсөн. Сөүлийн гудамжны хөдөлгөөн Оросын элчин сайдын яамны баруун талын замаар урдаас хойш зорчих байдлаар сөрөг хөдөлгөөнд оруулж хөдөлгөөн зохион байгуулалт хийгдсэн.
- 10 жилийн 1-р дунд сургуулийн уулзвар дахь байгууллагын зогсоол байсан хэсгийг зорчих хэсэг болгон нэмж нэг эгнээ гаргасан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна