“BMW” 139 мянган автомашинаа эргүүлэн татна

2018/09/18
Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “BMW” компанийхан ирэх арваннэгдүгээр сарын 9-нөөс Хятад улсад үйлдвэрлэсэн “3-series” загварын 139 мянга гаруй автомашинаа эргүүлэн татна гэж тус компанийн төлөөлөгч мэдээллээ.

Агааржуулагчийн систем дэх доголдлын улмаас эргүүлэн татахаар болсон автомашинуудад 2005 оны таван сараас 2011 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд үйлдвэрлэсэн 89309 ширхэг автомашин, 2005 оны нэгдүгээр сараас 2011 оны долоодугаар сарын хооронд үйлдвэрлэсэн 50143 ширхэг автомашин багтах юм. “Удаан хугацаанд хэрэглэсэн агааржуулагч сэнсний ажиллагаа муудсаны улмаас агаарын хэм нэмэгдэж, гал түймэр гарах шалтгаан болж болзошгүй” гэж компанийн төлөөлөгч мэдэгджээ. Хятадын зүүн хойд нутагт байрладаг “BMW Brilliance Automo-tive” хамтарсан үйлдвэр болон “BMW China Automotive Trading” компани эргүүлэн татсан тээврийн хэрэгслүүдийг шалгаж, согог доголдолтой хэсгийг үнэгүй засварлаж өгөх аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна