Энэ сарын 6-ны өдөр хоёр настай хүүхэд гэрээсээ алга болж, цагдаагийнхан маргааш нь Эрдэнэтээс эсэн мэнд олсон байна.
Цагдаагийн байгууллагаас хүүхэд хулгайлсан этгээд 1989 онд төрсөн эрэгтэй О болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Сэжигтэн О-г эрэн сурвалжилж байгаа бөгөөд хүүг хамгаалах байранд хүргэжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хүүг хулгайлсан О гэгч нь хүүгийн аавтай найз гэнэ. Тухайн өдөр хүүгийн ээжтэй гэрт нь архидан согтуурч байгаад хүүгийн ээжийг нь согтоод ухаанаа алдсан үед хүүг нь хулгайлан явсан байна.
Сүүлийн үед бага насны хүүхэд хулгайлах хэрэг цөөнгүй гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тиймээс бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг сануулж байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна