М.Уранцэцэг 2-р тойрогт өрсөлдөгчөө цэвэр ялж, шөвгийн 16-д шалгарлаа


Өнөөдөр Азербайжан улсын Баку хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. 
Манай тамирчдаас Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хүч үзэж байна Тэрээр энэ дэлхийн аваргын 48 кг-ийн чансааг тэргүүлж байгаа бөгөөд 2-р тойрогт өрсөлдөгчөө цэвэр ялж шөвгийн 16-д шалгарлаа.

ОУХМ Б.Амартүвшин анхны ДАШТ-дээ барилдлаа. Тэрээр 2-р тойрогт эзэн орны бөх Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Азербайжаны бөх Орхан Сафаровт ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна