Монгол, Японы гэрэл зурагчид хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэв


Монгол, Японы гэрэл зурагчин бүсгүйчүүд өнөөдөр хамтарсан “Бүсгүйн мэлмий II” гэрэл зургийн үзэсгэлэнгээ Монголын театрын музейд нээлээ.


Монголд гэрэл зургийн алба үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан эмэгтэй гэрэл зурагчид “Бүсгүй мэлмий” үзэсгэлэнг анх 2015 онд үзэгчдийн хүртээл болгож байсан. Үзэсгэлэнд үе үеийн төлөөлөл 13 эмэгтэй гэрэл зурагчин оролцож хөдөөгийн амьдрал ахуй, соёл урлаг, спорт, зан заншил, хүүхэд, бүсгүйн гоо үзэсгэлэн зэрэг сэдэвтэй бүтээлүүдээ толилуулсан билээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд Монголын талаас долоо, Япон улсын хоёр эмэгтэй гэрэл зурагчин бүтээлээрээ оролцож байна. Энэхүү үзэсгэлэнг гаргах саналыг Японы гэрэл зурагчин Моцумота Ёшика Монголын эмэгтэй гэрэл зурагчдад тавьжээ. Мөн үзэсгэлэнд 2018 оны наймдугаар сард Япон улсад болсон Олон улсын гэрэл зургийн "The 4th international high school students photo festival"-д Монгол Улсаа төлөөлөн багаараа оролцож хоёр дугаар байрт шалгарсан бүтээлийг дэлгэжээ. Тус үзэсгэлэн хоёр өдрийн турш үзэгчдийн мэлмийг баясгах нь.

Гэрэл зурагчин бүсгүйчүүд эл үзэсгэлэнгээ Япон Улсад гаргахаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна