Дарья Геннадиевна Билодид анх удаа дэлхийгээс алтан медаль хүртлээ


Алдарт Киевийн "Динамо" багийн гишүүн, дэлхийн шинэ аварга Дарья Геннадиевна Билодид Сидней олимпийн дараахан 2000 оны аравдугаар сарын 10-нд Киев хотноо төрсөн.

Түүний аав өдгөө 41 настай Гена Билодид ( 73 кг ) нь Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг “Каир-2005” ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхэд мөн тэнд III байрт шалгарч байсан юм.

Түүнчлэн Г.Билодид нь гурван удаа олимпод өрсөлдөн ( 2000 2004 2008 ), хоёр удаа шагналт VII байр эзэлсэн, “Paris – 2001”, “Dusseldorf -2003” Европын хошой аварга бол ээж Светлана Кузнецоватай нь хамт охиноо дасгалжуулдаг байжээ.

172 см өндөр, 48 кг жинтэй Дарья охин 2018 онд ялагдал амсаагүй, 30 дараалан завcаргүй ялалтын цувралаа үргэлжлүүлсээр байна. Тэрбээр өчигдөр Азербайжан Улсын Баку хотноо эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 48 кг-ын жинд өрсөлдөж, алтан медаль хүртэв.  

Мөн Хааг, Тунис, Дюссельдорф, Загреб, Почертертек, Бакуд алтан медалийн арвин ургац хураасан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна