09.00 цагаас НИТХ-ын Тэргүүлэгчид Засаг даргын Тамгын газрын А зааланд хуралдана. Тус хуралдаанаар Цэцэрлэгт хүрээлэн нэршүүлэх тухай, Гудамж нэршүүлэх тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай, Орон нутгийн өмчит хувьцаат компаниудын ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилох тухай асуудлуудыг хэлэлцэнэ.
09.00 цагаас Corporate зочид буудлын Улаанбаатар танхимд эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан “Цахим эрүүл мэнд” сургалт болно.
09.30 цагаас Цэцийн дунд суудлын хуралдаанаар Зөрчлийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэнэ.
10.30 цагаас Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас ажил идэвхтэй хайж байгаа ажлын туршлагагүй залуучууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болох талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна