Бакуд үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдөр Монголын тамирчин Л.Отгонбаатар хүрэл медаль хүртэж, дэлхийд мөрөө тамгалсан Монголын 15 дахь жүдоч, нийт 20 дахь медалийн эзэн боллоо. Тэрбээр өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы Аарон Волфтой тунасан. 90 кг-аас анх удаа жин өгсөж, японы аваргатай учраа таарсан манай бөх тосгуулж хавираад япон аваргыг цэвэр ялав. Уг жинд япон бөх шагналын тавцанд гараагүй нь тус тэмцээний хувьд анхных нь болж байна.
Л.Отгонбаатарын хувьд 25 нас, 248 хоногтойдоо дэлхийн медальтан болж, энэ үзүүлэлтээр монгол жүдочдоос долдугаарт жагсаж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна