Төрийн ордонд өнөөдөр БСШУСЯ, УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо Ахмад багш нарын холбоотой хамтран багш нарын баярын өдрийг тохиолдуулан "Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт"-ыг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ.
Тус арга хэмжээнд оролцож байсан 87 настай иргэн амьсгал хураасан харамсалтай хэрэг гарсан байна.
Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, Төрийн ордонд болж буй арга хэмжээнд оролцож байсан нэгэн ахмад багш гадны нөлөөгүй нас барсан нь үнэн. Одоогийн байдлаар хэргийн газрын үзлэг хийгдэж байгаа учир үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Нас барсан иргэн нийслэлийн Багануур дүүргийн харьяат, 87 настай, эрэгтэй С байсан бөгөөд тэрээр Багануур дүүргийнхээ ахмад багш нарыг төлөөлөн Төрийн ордонд ирээд байсан аж. Түүний биеийн байдал тавгүйрхэх үед уулзалт зохион байгуулагчид яаралтай тусламж үзүүлж, түргэн тусламж дуудсан ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна