БНСУ-ын Хууль зүйн яам болон Гадаад иргэдийн бодлогын яамнаас гаргасан “Иргэдийн гадаад иргэдтэй гэр болох тухай судалгаа"-гаар өнгөрсөн зургаан сарын байдлаар Солонгос Улсын иргэдтэй гэр бүл болсон гадаад иргэдийн тоо 155 255-д хүрчээ.
Солонгос Улсын иргэдтэй гэр бүл болсон гадаад иргэдийн тоо 2009 онд 125 087, 2010 онд 142 654 буюу 12.2 хувиар нэмэгдсэн бол 2013 онд 150 000-д хүрсэн бөгөөд цаашдаа энэ тоо буурах хандлагатай байгаа ажээ.
Солонгос эмэгтэйтэй гэр бүл болсон иргэдийн хувьд Хятад иргэд хамгийн их буюу 12 356 байгаа бол Америк иргэд 2618, Вьетнам 1955, Япон 1229, Канад 1114 байна. Харин солонгос эртэй гэр бүл болсон иргэдийн хувьд Хятад иргэдийн тоо 45 521 буюу хамгийн их, дараа нь вьетнам 39 506, Япон 12 304, Филлипин 11 506, Камбожийн 4247 иргэн байгаа ажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна