Ч.Ганзоригийг нэг сар баривчлан саатуулахаар боллоо

2018/10/02
Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийг баривчилсан талаар бид мэдээлсэн./2018.09.24/. Маргааш нь буюу есдүгээр сарын 25-нл сэжигтнийг үргэлжлүүлэн саатуулах эсэхийг шийдвэрлэх 24 цагийн дотор ёстой журмын дагуу түүнийг батлан даалтад гаргахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр прокуророос ирүүлсэн хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн хорихоор болжээ. Энэ талаарх албан ёсны мэдээллийг хүргэж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны үед Нийслэлийн Прокуророос яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Прокуророос ирүүлсэн дээрх саналыг хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдож байна гэж үзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн шүүгчийн захирамжаар энэ өдрөөс эхлэн Ч.Ганзоригийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна