Арваннэгдүгээр сарын 8, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

2018/10/03
Арваннэгдүгээр сарын 8 болон 26-ны өдрүүдэд хуулийн дагуу бүх нийтээр амарна. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг  Их эзэн Чингис хааны өдөр болгон  тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр нь арваннэгдүгээр сарын 8-ны  пүрэв гарагт таарч байгаа ажээ.

Харин арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт Улс тунхагласны өдөр тохиож байгаа ба энэ өдөр мөн бүх нийтээр амрах заалттай юм. 

Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүх нийтээр амрах заалтыг 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 4-р зүйлд нэмж оруулсан бөгөөд 2016, 2017 онуудад амралтын өдөр таарсан билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна