Оюутолгойд хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж Улаанбаатараас баривчилжээ

2018/10/04
Оюутолгой компанид өнгөрсөн есдүгээр сард хүчингийн хэрэг гарчээ. Тодруулбал, ажлын байран дээр гарсан уг хэргийн сэжигтэн нь хэргийг үйлдсэн даруйдаа оргон зайлсан байна. Хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар сэжигтнийг 20 гаруй хоног эрэн сурвалжилж, Улаанбаатар хотод байхад нь баривчилжээ.

Одоогоор сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хэргийг шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна