Ш.Батхүү, Ч.Ганзориг нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

2018/10/05
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж "Жаст" группийн захирал Ш.Батхүүгийн хоригдох хугацааг 15 хоногоор сунгахаар шийдвэрлэжээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг хуурамч гарын үсэг бүрдүүлж Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж их хэмжээний зээл авсан гэх хэргээр "Жаст" группийн захирал Ш.Батхүүг ийнхүү үргэлжлүүлэн хорихоор болов. Түүнийг мөрдөн байцаалтын шатанд баривчлан шалгаж байгаа бөгөөд цагдан хорих хуулийн хугацаа энэ сарын 2-нд дууссан юм. Мөн уг хэрэгт холбон шалгаж буй Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг ч мөн үргэлжлүүлэн хорих асуудлаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна