76 жилийн түүхтАШУҮИС-ийн эрдэмтэн багш нар 2018 оны 10 сарын 4-ний өдөр Олон улсын багш нарын баярын үйл ажиллагааг ёслол хүндэтгэлтэйгээр зохион байгууллаа. Ёслолын үйл ажиллагааг АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч АУ-ны доктор, профессор Ж.Цолмон нээж үг хэлсэн. Тэрбээр нийт хүрэлцэн ирсэн хүндэт багш нарт баярын мэндчилгээ хүргэхийн сацуу АШУҮИС-ийн хамт олон 2018 оныг “Багшаа дэмжин оюутнаа хөгжүүлье” уриатай жил болгон ажиллаж байгааг онцолсон. Түүнчлэн 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс нийт багш нарын цалинг 10 хувиар нэмэх шийдвэр гарсныг мэдэгдсэн юм.
Арга хэмжээний үеэр МУ-ын Ардын багш, гавьяат багш, доктор, профессор Х.Гэлэгжамцхүрэлцэн ирсэн хүндэт зочидоо төлөөлж мэндчилгээ дэвшүүлэн, баяр хүргэлээ. Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа шагнал гардуулах ёслолоор үргэлжилж,
- Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан-6
- Боловсролын тэргүүний ажилтан-13
- Боловсролын яамны жуух-18
- Эрүүл мэндийн яамны жуух бичгээр 11 багш тус тус шагнуулав.
Үүний зэрэгцээ ёслолын үеэр АШУҮИС-ийн профессор, дэд профессор, клиникийн профессор цолны болзол хангасан багш нарт цол гардуулсан. Шагнал гардуулах ёслолоор АШУҮИС-ийн хүндэт доктор цол хүртсэн МУ-ын гавъяат багш Д.Амгаланбаатарт хүндэтгэл үзүүлсэн нь баярын үйл ажиллагааны хүндтэй үйл явдлын нэг байлаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна