Г.Батбаатарыг ажилд нь эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарчээ

2018/10/05
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн долдугаар сард тушаал гаргаж, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг хууль бусаар ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон билээ. 

Уг тушаалтай холбогдуулан АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм.

Тэгвэл энэ сарын 2-нд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатартай холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон байна.

Тус шүүх хурлаар АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг "Ажлаас нь үндэслэлгүй халсан" хэмээн үзэж, үүрэгт ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарчээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна