СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “БНСУ-ын виз мэдүүлэхэд тусална“ хэмээх зараас болгоомжилно уу!!!

2018/10/05
БНСУ-ын ЭСЯ-нд виз авах зорилгоор хуурамч баримт материал бүрдүүлдэг этгээдүүдийн талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. 

Монгол улсын иргэд БНСУ-ын виз хүсэхдээ хуурамч бичиг баримтууд, төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолт, дансны хуулга гэх мэт материалуудыг хуурамчаар үйлдэж байна. Энэ нь Монгол улсын хуулинд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй учраас танай байгууллагаас шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг БНСУ-ын ЭСЯ гаргасан. 

Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн албанаастодорхой алба хаагчидыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулсан. 

Энэ үйлдэл дээр эрүүгийн хуулийн 23,2 дугаар зүйлийн нэг хэсэгт заасан буюу бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, ашиглах гэсэн хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

БНСУ-ын ЭСЯ-аас ирүүлсэн 805 иргэний тал материалыг шалгахад нийтдээ долоон аж ахуй нэгж байгууллага, 11 иргэн дээрх бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдож, эдгээр иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ. 

Иргэдийн хувьд банкны дансны хуулга, банкинд 5 сая төгрөг байршуулах гэрээ, нийгмийн даатгалын ерөнхий газар, татварын ерөнхий газрын тодорхойлолтууд, их, дээд сургуулийн оюутан мөн гэх тодорхойлолт, аж ахуй нэгж байгууллагад ажилладаг гэх зэрэг бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн байна. 

Тиймээс иргэд та бүхэн БНСУ-ын визыг мэдүүлэхдээ төлөөлөн гүйцэтгэх 10 байгууллагаар дамжуулах хэрэгтэйг анхааруулла


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна