Монгол улсын нийт хүн амын 50,4 хувь нь эмэгтэйчүүд. Тэдгээр эмэгтэйчүүдийн 36,2% нь ажилтай. Мөн 4,8% нь өрх толгойлон амьдарч байна. Түүнчлэн 3 эмэгтэй тутмын тутмын 2 нь ямар нэгэн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааг Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтран хийсэн байдаг. Тэдгээр эрх нь зөрчигдөж байгаа эмэгтэйчүүдийн төлөө дуугарах хамгийн хүчтэй байгууллага нь 90 гаруй жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн холбоо байх ёстой. Гэтэл сүүлийн 20 гаруй жил хийсэн байтугай хэлж яриад явсан зүйлгүй эмэгтэйчүүдийн гэх тодотголтой тухайн байгууллага хаана байна вэ?. Уг байгууллагыг бараа сураггүй болтол нь удирдсан Ж.Эрдэнэчимэг хаана байна вэ?
Тэрээр 2014 онд МЭХ нь үйл ажиллагаагаа явуулахаар гурван өрөө байрыг Амгаланд байрладаг сургалтын төвийн хамт зараад хүү Ц.Чингарьдынхаа дансруу 293 мянган долларыг /тухайн үеийн ханшаар 550 орчим сая/ шилжүүлсэн тухай пакт бий. Гэвч хохирогч байгууллага болох МЭХ нь “Манайд учирсан хохирол байхгүй” хэмээн байнга мэдэгдэж мөнгөн хохирол ч нэхэмжилдэггүй нь хэргийг улам бүр бүрхэгдүүлж байна хэмээн прокурор дүгнэж уг хэрэг сураг алдарч байсан удаатай.
Гэтэл тэрээр 3000 мянган эмэгтэйчүүдийг цуглуулсан “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны чуулганыг UB паласт хийхээр болсон сураг дуулдаж эхэллээ. Энэ зарыг сонсгоод манай улсад ийм байгууллага байдгийг эргэн санаж эрэн сурвалжлахад хүрлээ. Уг чуулганд оролцсон хүн бүр 108 000 төгрөгийн такс төлөх гэнэ. Энэ нь нийт 324 САЯ ТӨГРӨГ болж байна. Энэ их мөнгөөр юу хийх гэж байгаа вэ? Ж.Эрдэнэчимэг дахин улиран сонгогдох томоохон хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж байгаа нь энэ. Такс нэрээр төлөөлөгчдөөс татсан мөнгөөрөө санал худалдаж авахаар санаархаж сууна. “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” бол олон улсын хэмжээнд Монголын бүх эмэгтэйчүүдийн төлөөлдөг эрх бүхий байгууллага. Тийм ч утгаараа гадны улс орнуудын төсөл хөрөнгө оруулалт тасралтгүй хийгдэж байдаг байна. Тэрхүү хөрөнгө оруулалт Монголын эмэгтэйчүүдийн эрх, сайн сайханы төлөө хийгдэх ёстой байтал сүүлийн жилүүдэд тэр дундаа сүүлийн 22 жил Ж.Эрдэнэчимэг хувийн өөрийнх юм шиг явж иржээ. Өөрөөр хэлбэл хийсэн ажлых нь талаар эрэн сурвалжлаад ч гавьсан гавьяагүй Ж.Эрдэнэчимэг Монголын эмэгтэйчүүдийн холбоог хувийн өөрийнхөө компани шиг болгоод 22 жил болжээ.
Тэгвэл СҮҮЛИЙН 22 ЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ЧИГЛЭЛЭЭР ЯМАР АЖИЛ ХИЙГДСЭН ВЭ? гээд асуухад мэдэх хүн гарах болов уу? Энэ асуултыг Эрхэмсэг Ж.Эрдэнэчимэг та хажуудаа байгаа хүнээсээ асуугаад нэг үзээрэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна