Цалин, тэтгэврийг нэмэх хүрээнд ирэх оны төсвийн төсөлд 720 тэрбум төгрөг тусгажээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Уг төсвийн төслөөс харахад цалин, тэтгэврийг нэмэхийн тулд 720 тэрбум төгрөг нэмж тусгасан байна.
Цалин хөлсний зардал төсвийн нийт урсгал зардлын 27 хувьтай тэнцэж байгаа нь энэ оны батлагдсан төсвөөс гурав орчим хувиар өссөн үзүүлэлт юм.
Цалингийн сан ирэх онд ийнхүү нэмэгдэж байгаа нь есдүгээр сард төрийн албан хаагчдын цалинг инфляцитай уялдуулан нэмэх Засгийн газрын тогтоолтой холбоотой.
Сэтгэгдэл бичигдээгүй байна