вьяаслаг монголчууд” шоуны гурав дахь цувралын хоёр дахь алтан баззерын эзэн болсон Б.Нарандэлгэрийг дэлгэрэнгүй танилцуулъя. Хамгийн мэдрэмжтэй, шаардлага өндөртэй, туршлагатай Rokitbay шүүгчийн сэтгэлийг хөдөлгөж, түүнийг алтан баззер дарахад хүргэсэн Б.Нарандэлгэрийн үзүүлбэр шүүгч, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн хөгжмийн төгс найруулга, шинэ дугаарын шилдэг үзүүлбэрийн нэг байсантай санал нийлэх биз ээ.
Шүүгчид болон танхимд суудлаа эзэлсэн үзэгчид бүгд Б.Нарандэлгэрийн үзүүлбэрт автсан.
Шүүгч Rokitbay “Би ойрын хэдэн жил хөгжмөөс ийм мэдрэмж аваагүй юм байна. Одоо ч шокноосоо гарахгүй байна” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн бол цахим орчинд үзэгчид түүний сонголтыг таашаан, “Нүдээ олсон сонголт боллоо" гэж дуу нэгтэй дүгнэж байна.
Б.Нарандэлгэрийг зарим үзэгчид Ray нэрээр нь танина. Beatbox Ray. Энэ урсгалаар олонд анх танигдсан Б.Нарандэлгэр сүүлийн жилүүдэд Японд сурч байгаад иржээ. Олон улсын харилцааны чиглэлээр их сургууль төгссөн. Эхнэр, гурван хүүхэдтэй. Японд амьдрах хугацаандаа хөөмий сонирхогчдод сургалт явуулдаг байсан тэрээр цөөн тооны шавьтай.
Монголын үндэсний битбокс холбооны тэргүүн. Соёлын тэргүүний ажилтан.
Хөөмий, хархираа, төмөр хуур, аман хуур, морин хуурыг битбокстой хослуулж, бүтээл туурвидаг. Одоо “Улаанбаатар” чуулгад ажилладаг.
Монголын үндэсний битбокс холбоо, нийслэлийн “Улаанбаатар” чуулгаас санаачлан "Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах нь" төслийг энэ зун амжилттай хэрэгжүүлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна