АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өчигдөр /2018.10.8./ “Магнай трэйд”-ийн Р.Ганзоригийг баривчилсан байна. Түүнийг Хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа бөгөөд чухам ямар шалтгаанаар баривчилсан тухай мэдээлэл одоогоор алга байна.
Р.Ганзоригийн үүсгэн байгуулсан “Магнай трэйд” ХХК-ийн тухайд 1994 онд байгуулагджээ. Н-80, Р-92, П-95, C-98 маркийн авто бензин, дизелийн өвөл зуны түлш, онгоцны түлш, битум болон уул уурхай, барилга, газар тариалангийн тоног төхөөрөмжийн бүх төрлийн тос тосолгооны болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, үндэсний хэмжээнд түгээх чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Өнөөдөр тус компани нь үүрэн телефон, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний хайгуул судалгаа болон бусад чиглэлд тодорхой хөрөнгө оруулалт хийн бизнесийн хүрээгээ тэлээд байгаа юм. Тус компанийн ерөнхий захирлаар Р.Ганзоригийн хүү Магнай ажилладаг юм байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна