Нийтийн тээвэр, такси үйлчилгээ эрхлэгч ААН байгууллагуудын жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн сургалтад хамрагдлаа

2018/10/16
Монгол улсын Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний  дүрмийг нийтийн тээвэр, такси  үйлчилгээний жолооч нарт судлуулах, сурталчилан таниулах, жолооч нарын замын хөдөлгөөний эрх зүйн мэдлэгийг сайжруулах, шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангах, улмаар зам тээврийн осол,  зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль, дүрмийг чанд дагаж мөрдөн  хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулсан.

Уг сургалтыг Нийслэлийн Тээврийн газар, Цагдаагийн Ерөнхий газар Тээврийн Цагдаагийн алба хамтран батлагдсан удирдамж хөтөлбөрийн дагуу 09 дүгээр сарын 27 –ноос 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл  зохион байгуулж нийтийн тээврийн үйлчилгээний 19 аж ахуйн нэгжийн 1336  жолооч, такси үйлчилгээний 3 аж ахуйн нэгжийн 70 жолооч хамрагдлаа.









Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна