Тэйлор Свифтийн ачаар завсрын сонгуульд санал өгөх хүмүүсийн тоо нэмэгджээ

2018/10/16
Америк дуучин Тэйлор Свифт ирэх сард болох АНУ-ын завсрын сонгуулиар Ардчилсан намыг дэмжихээ мэдэгдсэний дараа санал өгөх сонгогчдын тоо эрчимтэй нэмэгдсэн байна.

Тэрбээр өчигдөр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан Ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжихээ мэдэгдээд, сонгуульдаа бүртгүүлэхийг фэнүүддээ уриалжээ. Тэрбээр инстаграм хуудсандаа 100 сая гаруй дагагчтай ажээ.

Тэйлор Свифт инстаграм хуудсандаа дээрх нийтлэлийг гаргаснаас хойш 48 цагийн дотор 240 мянга орчим хүн санал өгөхөөр бүртгүүлсэн нь өнгөрсөн сард бүртгүүлсэн 190 мянгаас давсан үзүүлэлт боллоо гэж ажиглалтын байгууллага мэдээлэв.
Үүний зэрэгцээ тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Тэйлор Свифтийн энэхүү арга хэмжээнд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Харин Д.Трамп маргааш реппер Канье Весттэй Цагаан ордонд уулзах бөгөөд тэрбээр Канье Вестээр дамжуулан залуу сонгогчдын саналыг авах зорилготой байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна