Залуус биедээ олон шивээстэй, цоолсон нь сэтгэцийн эмгэг гэсэн шалтгаанаар цэрэг татлагаас хасагдах болжээ

2018/10/17
Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлага энэ сарын 19-21ны өдрүүдэд явагдах гэж байна. Энэ удаагийн цэрэг татлагаар орох залуучуудад цэргийн зарлан дуудах мэдэгдэл бичиж тарааснаас 95.9 нь хүргэгджээ.

2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаас 4801 иргэн буюу 9.5 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн байна. Үүнээс 3781 иргэнийг эрүүл мэндийн байгууллага хяналтдаа авчээ. Мэс засал, гэмтлийн шалтгаанаар 29.9 хувь, чих, хамар хоолой 13.2 хувь, дотор 13 хувийг эзэлсэн шалтгаанаар залуус цэргийн албанд тэнцээгүй байна. Мөн нүд, мэдрэл, харшил болон жингийн асуудлаар тэнцээгүй залуус цөөнгүй. Залуус биедээ олон шивээстэй, цоолж ээмэг зүүсэн нь сэтгэцийн эмгэг гэсэн шалтгаанаар хасагдах нэг шалтгаан болж байгаа юм. Цэргийн албанд тэнцээгүй залуусыг эрүүлжүүлэх ажил 86 хувьтай байна гэж мэдээллээ.

Хугацаат цэргийн албанд татагдагчид

-       Иргэний үнэмлэх

-       Цэргийн үүрэгтний үнэмлэх

-       Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

-       Нийгмийн даатгалын дэвтэр

Их дээд сургуульд суралцагч оюутнууд

-       Сургуулийн тодорхойлолт

-       Сургалтын төлбөр төлсөн баримт

-       Оюутны үнэмлэх

-       Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх

-       Сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг цэрэг татлагын байранд авч ирэх үүрэгтэй.

Сэтгэцийн эмгэгийн шалтгаанаар цэрэг татлагаас хасагдах болжээ

Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн тэгш эрхтэйгээр эрх орноо хамгаалах, цэргийн алба хаана гэсэн үндсэн үүрэгтэй.Өмнө нь зөвхөн цэргийн албанд явдаг байсан бол одоо таван албанд явдаг болсон. Үүнд: Монгол Улсын Зэвсэгт хүчин Хил хамгаалах байгууллагад 1 жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байна. Оюутан цэргийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн цэргийн дүйцүүлэх албыг 18-25 насны залуучууд хаадаг. Гэрээт цэргийн алба хаагчид зэвсэгт хүчинд 2 жилийн хугацаатай алба хаах ёстой. Мөн цэргийн дүйцүүлэх албыг цэрэгт яваагүй 26 нас хүрээгүй иргэн мөнгөн хэлбэрээр орлуулан хаах боломжтой юм. Цэрэг татлага энэ ажлыг бүгдийг зохион байгуулна" гэлээ.

Цэрэг татлагыг зохион байгуулах, бэлтгэл ажил хангах ажил дүүргүүдэд бүрэн хангагдсан байна. 

Дүүргүүдийн цэрэг татлагын байр

1. БГД – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/

2. БЗД – Ерөнхий боловсролын 14-р сургууль

3. СБД – Ерөнхий боловсролын 31-р сургууль

4. СХД – “Ирээдүй” цогцолбор сургууль /83-р сургууль/

5. ХУД – Ерөнхий боловсролын 34-р сургууль

6. ЧД – Ерөнхий боловсролын 5-р сургууль

7. НД – Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв

8. БХД – “Хангай” цогцолбор сургууль


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна